Дадлагажигч оюутны хөтөлбөр 


Бид компанид чухал ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр оюутнуудыг тодорхой шалгуураар сонгон авч, ажлын байран дээр тогтоосон хугацаанд үүрэг гүйцэтгүүлэн ажлын туршлага олгох замаар Компанийн үзэл баримтлалд нийцсэн ажилтныг бэлтгэх, улмаар нөөц бүрдүүлэх зорилготой Дадлагажигч оюутны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

Дадлагажигч оюутны хөтөлбөрийг тухай бүр компанийн вэб сайт болон бусад сувгаар зарладаг.

1. Дадлагажигч оюутанд тавигдах үндсэн шаардлага:

·         Их дээд сургууль, коллеж, институтийг дөнгөж төгссөн эсвэл суралцаж буй 3,4-р курсын оюутан

·         Дадлагажих тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлээр сурч буй эсвэл төгссөн

  • ·         Комьютерийн хэрэглээний програмуудыг зохих түвшинд эзэмшсэн

  • ·         Өөрийн бодолтой

  • ·         Өөрийгөө идэвхижүүлдэг

  • ·      Өөрийгөө удирдах чадвартай

·         Бусдыг ойлгох, бусадтай харилцах чадвар сайтай

·         Дадлагажих ажлын байрны онцлогоос хамааран бусад тусгай шаардлага

2. Дадлага хийх хүсэлтэй оюутнуудын материалыг байнга оффис дээрээ хүлээн авна.

Дадлага хийх хүсэлтэй оюутны бүрдүүлэх материал:

  • Оюутны анкет /анкет татаж авах/
  • Сүүлийн 3 сарын дотор авахуулсан 1 хувь цээж зураг
  • Сургуулийн тодорхойлолт
  • Дадлагын удирдамж