Хүний нөөцийн бодлого

Бид компанийн эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд дараахь хүний нөөцийн бодлогыг баримтлан ажилладаг.

·         Чадварлаг ажилтныг зөв ажлын байранд нь ажиллуулах

·         “Ажилтан бүр компанийн нэг чухал хэсэг” гэдэг зарчмыг баримтлан ажиллах

·         Ажилтнуудын гүйцэтгэх үүргүүдийг оновчтой хуваарилж, тодорхойлох, үүргийн биелэлтийн зөв, шударга үнэлгээг хэрэгжүүлэх

·         Ажилтныг урт хугацаанд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллуулах цалин урамшууллын системийг бүрдүүлж, хэрэгжүүлэх

·         Ажилтныг ажил мэргэжлийн хувьд тасралтгүй, системтэй сургаж, хөгжүүлэх

·         Байгууллагын соёлыг зөв төлөвшүүлэх, ажлын таатай орчин нөхцөлд ажиллуулах

·         Санаачлагатай, Бүтээлч, Сурч хөгжих тэмүүлэлтэй, эерэг хандлагатай, зарчимч хамт олныг бүрдүүлэх

Яагаад “ТУС солюшн”-ийг сонгох вэ?


  • ·         Монголд цор ганц Системийн сэтгэлгээнд суурилсан ТУС шийдлийг хэрэгжүүлэх, хөгжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулах

    ·         Менежментийн зөвлөх үйлчилгээний компанид чадварлаг, эрч хүчтэй, хөгжлийн төлөө тэмүүлэлтэй, найрсаг хамт олонтой баг болон ажиллана.

    ·         Ажлын тав тухтай, эрүүл орчинд ажиллана

    ·         Та мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн сургалт, хөтөлбөрт тасралтгүй хамрагдаж, мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх боломжтой.

    ·         Хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөхүйц цалин, урамшууллын системд хамрагдана

    ·         Таныг өөрийнхөө хөдөлмөр, шинэ санал, санаачилгыг шударгаар үнэлүүлж, үнэ цэнийг бий болгох, хамт олондоо өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх боломж хүлээж байна.