НЭР ТОМЪЁОНЫ ТОЛЬ

 Байгууллага дотор өргөн хэрэглэгддэг ойлголтуудын тайлбар 

1. АЖИЛ

"ажил" гэж компанийн эрхэм зорилгод нийцсэн бизнесийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд тодорхой зорилго, гүйцэтгэх хугацаа, дэс дараалалтай, бусад үүрэгтэй харилцан уялдаатайгаар тухайн ажлын байран дээр хийгдэх цогц үүргүүдийг

2. АЛДАА

Хүрэхээр төлөвлөсөн үр дүн нь бодит хүрсэн үр дүнгээс зөрөөтэй байхыг

3. АСУУДАЛ

Төлөвлөсөн үр дүнд хүрэхэд саад болж буй бөгөөд хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй, тэгэхдээ зайлшгүй өөрчилж шийдвэрлэх шаардлагатай нөхцөл байдал

4. ДОГОЛДОЛ

Компани, газар нэгж, ажилтаны хэвийн үйл ажиллагаа хэсэгчилэн алдагдахыг

5. ДУТАГДАЛ

Алдаа эсвэл зөрчил гаргахад хүргэсэн үйлдлээ дахин давтан гаргахыг

6. ОНОВЧТОЙ ХУВИЛБАР

Төлөвлөсөн үр дүнд хүрэх арга замуудын боломжит хувилбарууд дотроос олон талт шалгуур үзүүлэлтүүдийг хангаж сонгосоныг

7. ТААМАГЛАЛ

Тухайн хугацаанд хийгдэх ажлын төлөвлөлт, түүний хэрэгжилтэнд нөлөөлөх хүчин зүйлсүүд юу болох тэдгээр нь нь хэрхэн нөлөөлөх талаар хийсэн таамгийг

8. ТӨЛӨВЛӨГӨӨ

Тодорхой зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцүүдийг хуваарилан, тэдгээрт хүрэх оновчтой арга замыг тусгасан, шийдвэр гаргах эрх бүхий субьектээр баталгаажсан баримт бичиг

9. ТӨЛӨВЛӨХ

Тодорхой зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцүүдийг хуваарилан, тэдгээрт хүрэх оновчтой арга замыг тодорхойлох, ХХА-ууд хэлэлцүүлж нэгдсэн ойлголтонд хүрэх үйл явцыг бүхэлд нь

10. ҮҮРЭГ

Эрх зүйн актаар ажилтанд гүйцэтгүүлэхээр хариуцуулсан хэм хэмжээг

11. ХЭЛЭЛЦҮҮЛЭХ

Тухайн асуудлыг шийдвэрлэх зорилго, арга замаа оновчтой тодорхойлох зорилгоор ХХА-тайгаа саналаа солилцож ойлголтоо нэгтгэх процессыг

12.ҮР ДАГАВАР

Ажил гүйцэтгэснээр бий болсон үр дүн

13. ШАЛТГААН

Үр дагаварт хүргэсэн нөхцөл байдал, хүчин зүйлс

14. ЗАРЧИМ

Хүрээлэн байгаа нөхцөл, орчин нь өөрчлөгдөж байгаагаас үл хамааран хэвээр нь дагаж мөрдөхөөр тогтоосон/тохирсон суурь итгэл үнэмшил, үзэл санаа

15. УЯЛДУУЛАХ

Зорилгод чиглэсэн үүргүүдийг цаг хугацаа, орон зай, агуулгын хувьд нэг нь нөгөөтэйгээ зөрчилдөхгүйгээр, улмаар нэг нь нөгөөгөө дэмжсэн, зорилгын хэрэгжилтийн үр дүнд эерэг нөлөөтэй байхуйцаар гүйцэтгэлийн оновчтой дэс дараалалд оруулахыг