Ажилтан сонгон шалгаруулалт

Манай компанийн ажилтан сонгон шалгаруулалт нь доорх байдлаар хийгддэг.


Манай компанийн ажилтан сонгон шалгаруулах үйл явц нь тухайн ажлын байрны хэрэгцээ, шаардлагыг тодорхойлохоос эхэлнэ. Өргөдөл гаргагчдыг сонгон шалгаруулахдаа тухайн зарлагдсан ажлын байрны тодорхойлолтод заасан тавигдах шаардлагын дагуу хийнэ.

Бид ажилтныг сонгон шалгаруулахдаа хэн нэгэн албан тушаалтны үзэмжээс хамаарахгүйгээр, шударга, ил тодоор явуулдаг бөгөөд манай компанид ажилд орохыг хүссэн иргэн бүрт адил, тэгш боломжийг олгодог.

Нээлттэй ажлын байруудыг тухай бүрт нь манай цахим хуудасны Нээлттэй ажлын байр хэсгээр зарладаг.

Ажилд орохыг хүссэн иргэдээс өргөдөл хүлээн авах хугацаа дуусмагц дараахь байдлаар сонгон шалгаруулалт хийнэ.

Үүнд:

· Ирсэн өргөдлүүдэд анкетын шалгаруулалт хийнэ.

· Анкетын шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчаас хандлага, темперамент, логик сэтгэлгээг тодорхойлох асуулыг авна.

· Анкетын шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчийг ярилцлагад урина.

· Шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн шалгалт авна.

· Өмнөх ажил олгогчдын тодорхойлолтыг шалган нягтлах зэрэг багтдаг.

· Ажилд урина.