Хүний нөөцийн бодлого

Бид компанийн эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд дараахь хүний нөөцийн бодлогыг баримтлан ажилладаг.

· Чадварлаг ажилтныг зөв ажлын байранд нь ажиллуулах

· “Ажилтан бүр компанийн нэг чухал хэсэг” гэдэг зарчмыг баримтлан ажиллах

· Ажилтнуудын гүйцэтгэх үүргүүдийг оновчтой хуваарилж, тодорхойлох, үүргийн биелэлтийн зөв, шударга үнэлгээг хэрэгжүүлэх

· Ажилтныг урт хугацаанд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллуулах цалин урамшууллын системийг бүрдүүлж, хэрэгжүүлэх

· Ажилтныг ажил мэргэжлийн хувьд тасралтгүй, системтэй сургаж, хөгжүүлэх

· Байгууллагын соёлыг зөв төлөвшүүлэх, ажлын таатай орчин нөхцөлд ажиллуулах

· Санаачлагатай, Бүтээлч, Сурч хөгжих тэмүүлэлтэй, эерэг хандлагатай, зарчимч хамт олныг бүрдүүлэх

Яагаад “ТУС солюшн”-ийг сонгох вэ?


  • · Монголд цор ганц Системийн сэтгэлгээнд суурилсан ТУС шийдлийг хэрэгжүүлэх, хөгжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулах

    · Менежментийн зөвлөх үйлчилгээний компанид чадварлаг, эрч хүчтэй, хөгжлийн төлөө тэмүүлэлтэй, найрсаг хамт олонтой баг болон ажиллана.

    · Ажлын тав тухтай, эрүүл орчинд ажиллана

    · Та мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн сургалт, хөтөлбөрт тасралтгүй хамрагдаж, мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх боломжтой.

    · Хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөхүйц цалин, урамшууллын системд хамрагдана

    · Таныг өөрийнхөө хөдөлмөр, шинэ санал, санаачилгыг шударгаар үнэлүүлж, үнэ цэнийг бий болгох, хамт олондоо өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх боломж хүлээж байна.