ТУС үйлчилгээ байгууллагын эрүүл мэндэд анхаарна

Аливаа байгууллагын амжилт нь тэдний зорилго, төлөвлөгөө, дотоод зохион байгуулалт, тогтолцоо, ажилтнуудын идэвх зүтгэл зэрэг маш олон зүйлсээс зэрэг хамаардаг. Байгууллагыг бүрдүүлдэг хүчин зүйлсийн аль нэг хэсэгт багахан асуудал тулгарахад л тухайн байгууллагын амжилт бага багаар ухарна. Тиймээс байгууллагад тулгардаг байж болох бүх асуудлыг оношилж, шийдэж өгөх ТУС үйлчилгээ албан ёсоор шинээр нээлтээ хийлээ.

“Т.У.С солюшн” ХХК-аас гаргаж буй ТУС /Тохируулагатай Угсардаг Систем/ шийдэл нь онол, практикт тулгуурлан тодорхойлсон хэвийн үйл ажиллагаатай байгууллагын жишиг загвар ба танай байгууллагыг уг загвартай харьцуулж шаардлагатай хэмжүүр болон бодит өгөгдлүүдийг бий болгосоны үндсэн дээр эрүүл мэндийг тань оношлох, улмаар түүнийг бэхжүүлэх үйлчилгээ аж.

Нээлтийн үйл ажиллагаанд 100 гаруй төрийн болон төрийн бус аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах албан тушаалтны төлөөлөл бүхий хүмүүс оролцсон юм.

Odoo зураг ба текст блок

Энэхүү үйлчилгээний талаар "Т.У.С солюшн” ХХК-ий гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан "Хүн өвдөхөөрөө эмнэлэгт хандаж, оношлуулж, эмчлүүлдэгтэй адил байгууллагад ямар нэгэн доголдол, маргаан үүссэн тохиолдолд хандах үйлчилгээг бид бий болгож байна. Энэ нь байгууллагын эрүүл мэндийг оношилж, эмчилж өгнө гэсэн үг юм.

Ямар ч төрлийн үйл ажиллагаа явуулдаг, тодорхой зорилго бүхий байгууллагууд манайд хандаж болох юм. Тэр бүү хэл гэр бүл хандсан ч болно. Бид олон жилийн туршлага дээрээ үндэслэн энэхүү үйлчилгээг зах зээл, хэрэглэгчдэд санал болгож байгаа юм. 

Бид хэрхэн ажиллах вэ гэхээр хамгийн түрүүнд тухайн байгууллагын үйл явцтай танилцаж, шинжилж, онош тавина. Дараа нь байгууллагыг эмчлэх төлөвлөгөө, шийдлүүдийг боловсруулж, нэвтрүүлж ажиллана. Цаашлаад тухайн байгууллагад гарч байгаа өөрчлөлтөд мониторинг хийж, гаргасан шийдлүүдээ сайжруулах болно" гэв.

Odoo зураг ба текст блок

ХЭРЭВ ТАНЫ БАЙГУУЛЛАГАД ДАРААХ АСУУДЛУУД ТУЛГАРЧ БАЙВАЛ ТА ТУС ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХАМТ ОЛОНД ХАНДАХ БОЛОМЖТОЙ ЮМ

  • Шинээр байгуулагдсан бөгөөд зорилгодоо хүрэх тогтолцоогоо яаж бүрдүүлэхээ мэдэхгүй байгаа 
  • Ажилтнуудын цалин хөлс нь ажлын гүйцэтгэлтэй уялддаггүй
  • Ажилтан, байгууллага нь нэг зорилгод чиглэн ажиллаж чаддаггүй
  • Хариуцлагын шударга тогтолцоо байхгүй
  • Асуудлыг үүсгэж байгаа жинхэнэ шалтгааныг тогтоож чаддаггүй
  • Зохион байгуулалтын нэгжүүдийн ажлууд уялддаггүй
  • Ажлуудыг хийж, гүйцэтгэх процесс тодорхойгүй
  • Урт хугацааны төлөвлөгөө нь богино хугацааны төлөвлөгөөтэй уялддаггүй.

ТУС ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДСАНААР ТАНАЙ БАЙГУУЛЛАГА ДЭЭР ДАРААХ ЧИГ ХАНДЛАГЫН ӨӨРЧЛӨЛТҮҮД ГАРНА

  • Хэрэглэгч, ажилтан, нөөц бүрдүүлэгч/хувьцаа эзэмшигчид нэгдмэл зорилготой болно.
  • Нэгжүүдийн хоорондын ажил, чиг үүргийн уялдаа холбоо сайжирна.
  • Гадаад орчинд дасан зохицох чадвартай болно.
  • Байгууллага нь өмнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлж чаддаг болно.
  • Цаг хугацаа хэмнэгдэнэ
  • Бүтээмж нэмэгдэнэ
  • Зардлаа хэмнэнэ, бууруулна
  • Цалин хөлсөө нэмэгдүүлнэ
  • Орлогоо нэмэгдүүлнэ
  • Хамгийн гол нь эрхэм зорилгоо хэрэгжүүлэх боломжтой болно

Мэдээллийн эх сурвалж: http://www.ikon.mn/n/116k