ТУС шийдлийн практик сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Байгууллагуудын удирдах түвшний ажилтнуудад зориулсан сургалт амжилттай зохион байгуулагдаж дууслаа. 

"ТУС солюшн" ХХК-иас байгууллагуудын удирдах түвшний ажилтнуудад зориулсан "Байгууллагын эрүүл мэндийг шинжилж, оношлох, бэхжүүлэх арга зүй, түүний хэрэглээ" сургалтыг 2017.06.10-ний өдөр Нүхт корпорэйт зочид буудлын Хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Тус сургалтанд нийт 21 удирдах түвшний ажилтнууд хамрагдсан бөгөөд сургагч багшаар "ТУС солюшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан болон компанийн туршлагатай удирдах ажилтнууд ажилласан болно.

Энэхүү сургалтын зорилго нь оролцогчдод байгууллагын эрүүл мэндийн тулгуур ойлголтууд, байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүнг олон талт тоон утгаар хэрхэн хэмжих талаар танин мэдүүлж, хоорондоо санал бодол, туршлагаа солилцох улмаар оролцогчид байгууллагадаа "ТУС шийдэл"-ийг хэрэгжүүлэх сонирхлыг төрүүлэх байлаа.

Сургалтын үр дүнд хэд хэдэн байгууллагатай цаашид хамтран ажиллахаар боллоо.