ТАНИЛЦУУЛГА

Бидний цахим хуудсанд зочилж байгаа эрхэм танд энэ өдрийн амар, амгаланг айлтгая.

Бид үйл ажиллагаагаа анх 1997 онд “Майн инфо” ХХК-ийг үүсгэн байгуулж геологи, уул уурхайн чиглэлээр гадаад, дотоодын компаниудад мэдээллийн үйлчилгээг үзүүлж эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд цар хүрээгээ тэлж бизнесийн төрөл бүрийн салбарын 17 охин, болон хараат компанийг багтаасан “Эм Ай Эйч” групп болон өргөжсөн юм.



2016 онд групп бүтцийн өөрчлөлтөнд орж “Гүнд Инвестмент” хөрөнгө оруулалтын холдинг компани болон өөрчлөн зохион байгуулагдсан. Холдингийн бүрэлдэхүүнд 2017 онд “Т.У.С солюшн” ХХК зөвлөх үйлчилгээний компанийг үүсгэн байгуулсан ба бид өөрсдийн олон жил хуримтлуулсан туршлага, системийн онол дээр тулгуурлан гаргасан байгууллагад тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх ТУС үйлчилгээгээ зах зээл, хэрэглэгчдэд санал болгож байна.